Чамд
2010-12-16,16:35
Таана шимсэн униар
Салхинд сөгдөөд адгуу
Талст мөнгөн одод шиг
Худаг руу цувсан адуу
Чандмалж буусан гурван гэр
Харахад нэг л содон ч
Чамдаа хэлэх гээд удсан
Хайрын үг минь годон
Хөллөөд боссон утаа
Тэнгэр зээглээд аядуу
Дөлөөд холсон униар
Тэмээдийн бөхөнд согтуу
Тэнгэр тэмээ хоёрын
Чимээ анирлах агшин
Тэнд миний хүслэн
Чи минь байгаа гэхээс
Бадамлах цэцгийн үнэрт
Агдаж буусан эрвээхэй шиг
Баясал аясалын гэгээ
Аяар аяархан намирна
1995.04 .14