Тэр миний од
2010-12-16,17:28
Тэртээд одод гялалзана
Тэнгэрт очис мэт улалзана
Тэнд миний од бий
Тэнгэрлэг онгодын минь сүлд бий
Гал шиг час улаан
Ганцхан од бий тэр минийх
Хосгүй тэр од
Найргийн минь эгшиглэн
Хорвоод амьд явах
Насны минь агшинхан
Үнэнийг хэлэх гэж
Зүрхэнд минь цохилдог
Үүнийхээ төлөө
Шүлгэнд минь дүрэлздэг
Тэр од зөвхөн минийх
Тэнэмэл солир болон харвана даа
Хэзээ ч билээ бүү мэддээ
Өлзийгөө өргө
Тэр миний од
Тэнгэртээ байг