* * *
Гүвээ дамнаж торомтой ингэ
Гүйлгэн холын зэрэглээнд уусна
Агь шимсэн униарт
Харц унаган сөгдөж
Аргамжаатай ботго
Гадсаа сугартал буйлна
Илүү сартай зунаар
Элс адгаж нуриглана
Их газрын мэлмий
Чийг мөрөөсөн уужирна
Салхи хуургинаж
Тэнгэр эвгүйтнэ
Саамширсан ингэ
Тэртээх алсад буйлна
Ингэ ботгоны
Эгшиглэнт буйлаанд
Илбэн цэнхэр говь
Нар аргамжиж дуу жаргаана
...