Нараа
2010-12-16,17:32
Хайраа нууцлан ханьдаа хадгалсан
Сэтгэлээ дээдлэн сүүндээ самарсан
Нараа гэж намбатай бүсгүй
Намрын дунд сар шиг налгархан бүсгүй
Толио суусан амрагаа нуусан
Томоо болсон айлын бэр
Саалийн зэлнээ согоо шиг дүүхэлзээд
Сарны туяанд солонгорч үзэгдэнэ
Нараа гэж эр хүн шиг гүдэсхэн бүсгүй
Нарс шиг гоолиг эрэмгий бүсгүй
Төрөхөөс эхлээд хөдөөний бүсгүй
Төлөв даруу одооны бүсгүй
Ус нутгийн харчуул харцаа шидэж
Учрахын заяа авъя гэтэл
Хайраа нууцлан ханьдаа хадгалж
Сэтгэлээ дээдлэн сүүндээ самарсан