Олом булаг
2010-12-10,14:26
Агийн салхитай намхан толгодоос
Алтарч оргилсон нарны булаг
Ажнай хүлгийн дөмөн үүрсээнд
Агсарч оршсон дүүрэн булаг
Оройн наран зоонд хатирсан
Олом булаг сүйжин тунгалаг
Одод хотолж зогсоолд нь бутарсан
Олом булаг шөнөжин тунгалаг
2000.08.10
бичсэн: П.Энхбаяр төрөл: Чанад хол орших далд совингийн дуун түрлэг |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 170 удаа


Бичлэг тандагч