ЖАНЖНЫ ТАЛБАЙ
2010-12-13,20:27
Сүмбээдэйн нумнаас ассан
Сүүдрээ дагуулж ниссэн
Жаргалтай цагийн ангир
Жанжин Сүхийн минь хонгор
Хуй салхи шиг омголон давхилтай
Хувьсгалын морин орчлонг дэлдэнэ
Сая сая ардынхаа зүрхэнд
Сүлдэт алтан хийморио залсан
Сайхан Монгол орныхоо
Сүү өргүүлэх хоймороо тэлсэн
Жанжны минь талбай
Жаргалтай цагийн дуулал
Ивээлгийн салхинд наадах
Эх орны минь эгшиглэн
Сүлдэт улсын минь
Босго тэнцүү хоймор
Сөхөрч унахгүй
Босоо тэнцэхийн эхлэл
Эцэс төгсгөлгүй
Заяа тэгшхэн өлгий
Ирээдүйн зуунуудын
Жаргал сүлсэн домог жанжны минь талбай
1995.05.01