Чиний минь сэтгэл
2010-12-16,16:29
Цэнхэр цэнхэр тэнгэр
Ариусгалын гал шиг цэмцгэрээ
Чиний минь суугаа нутаг
Агийн тал шиг цэлгэрээ
Цэцэгт хангайн тэнгэр
Зөөлөн борооны дуслаа
Чи минь харин наддаа
Зүрхэнд хоргодох агираа
Сар тунарах үдшийн тэнгэр
Үелээ мяндсан оддын зэрэглээ
Сайхан төрсөн чи минь
Үзэсгэлэн гоо хонгор зулаа
Боржигон нутгийн тэнгэр
Найр наадмын түрлэг гурван дугараа
Бодол сүлсэн чиний минь мишээл
Намайгаа хөглөсөн шүлгийн минь дуун
1995.04.20