* * *
2010-12-16,17:33
Гүвээ дамнаж торомтой ингэ
Гүйлгэн холын зэрэглээнд уусна
Агь шимсэн униарт
Харц унаган сөгдөж
Аргамжаатай ботго
Гадсаа сугартал буйлна
Илүү сартай зунаар
Элс адгаж нуриглана
Их газрын мэлмий
Чийг мөрөөсөн уужирна
Салхи хуургинаж
Тэнгэр эвгүйтнэ
Саамширсан ингэ
Тэртээх алсад буйлна
Ингэ ботгоны
Эгшиглэнт буйлаанд
Илбэн цэнхэр говь
Нар аргамжиж дуу жаргаана
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Энх-Оюун.П
2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө.
Аавынхаа нэрэмжит шагналыг мөн энэ жил гардууллаа. Аавыгаа санаж байна аа
Аавынхаа нэрэмжит шагналыг мөн энэ жил гардууллаа. Аавыгаа санаж байна аа

БОРЖИГДАЙ МЭРГЭН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ,
2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө.
Аавынхаа нэрэмжит шагналыг мөн энэ жил гардууллаа. Аавыгаа санаж байна аав
Аавынхаа нэрэмжит шагналыг мөн энэ жил гардууллаа. Аавыгаа санаж байна аав

shn shuleg bn
