Гурван шарга адуу
2010-12-13,20:17
Гурван шарга адуу
Наран хөллөж гүйнэ
Гутамшиггүй жаргал адуу
Найраг хөглөх дуун
Бүүдэн бүүдэн бодол сэмэрч
Хүслийн гал маналзах шиг
Бүгээн анир эвдэн
Хүлгийн төвөргөөн сонсдоно
Хувь заяаны тэнхлэг
Орчлонг дэлдэх шиг
Хул шаргал морьд
Од шүүрч тургилна
Чамд тэмүүлсэн их хүслэн шиг
Цанхтай гурван шарга
Нулимстай тэнгэрийн хаяа сэмэлж
Нутаг, эзэн хоёроо гэж гүйнэ
Агь шимсэн хаврын униар
Адууны салхийг аргадаж хоцорлоо
Гурван шарга адуу
Гүйж явна
Гурамсан хуйвтай уурга
Гүйцэмгүй алсад дөлж давхина
Есөн зоосны шившлэгнээс ч мултарт
Ерөөлийн цэнхэр хадганд намиатсан
Гурвын гурав шарга адуу
Гундуу талын сөл дагаад алтарна.