Чи бидэн хоёр
2010-12-13,20:20
Буян багасаж нүгэл ихэсвээс
Чи бидэн хоёрт
Буурал хорвоогийн дүнсгэр өдрүүд
Чимээгүй байж үл чадна
Чи бид хоёрын үлгэр төгсөнө
Нүглээ ариусгаж буян үйлдвээс
Чи бидэн хоёр
Нүцгэн талын буурал зооноос
Чийг амсаж хэнзлэх яргуй шиг цэцэглэнэ
Чи бидэн хоёрын үлгэр жаргана.
1995 он